Wednesday, November 08, 2006

Microsoft яагаад Internet Explorer-тоо Flash-ийг шууд ажиллуулахгүй байна вэ?

Засварлаж байгаа сайтын маань Flash нь Mozilla Firefox дээр зүгээр ажиллаад, MS Internet Explorer дээр эхлээд хулганаараа нэг тогшсоны дараа ажиллаж эхэлж байлаа.
Тэгэхээр нь яахав алергитэй юм болохоороо Microsoft-ийн талаар дотроо дургүй хүрч л байлаа. Дандаа хүний ажилд хүндрэл учруулж байдаг ухааны юм.

Гэтэл 1994 онд Eolas Technologies гээд компани веб хуудсанд Plugins-Ins эсвэл Applets-ийг, ингэснээр мөн ActiveX-Controls болох Flash ч юм уу эсвэл Quicktime-ийг оруулж болно гэсэн санааг өөрийн патент (US-Patent-Nr. 5838906) болгон хамгаалуулсан юм байжээ. Яахав ямар ч код байсан залгиж байдаг IE-Engine юу шиднэ тэрнийг нь ажиллуулахгүй юу. Ингээд баян хүнийг балаг тойрдоггүй гэгчээр 1999 онд Eolas Technologies патентийг нь хэрэглэллээ гэж үзэн, Microsoft-той шүүхдэлцээд 521 сая доллар салгаж дөнгөжээ.

Тэгэхээр нь Microsoft IE-гийн хувьд 2006 оны 4-р сарын IE-Update-ийн MS06-013 гэсэн хувилбараас эхлэн энэхүү патентаас хамгаалах хэрэгсэл ажиллаж эхэлсэн байна.

Гэтэл энэхүү патентийг тойрох нэг арга байдаг юм байна. Тэр нь болохоор эдгээр ActiveX-Controls-уудыг HTML-код дотроос биш, JavaScript-кодон дотроос дуудах юм бол энэхүү патент үйлчилдэггүй юм гэнээ. Юун ч нарийн юм билээ.

Энэ аргыг Geoff Stearns "SWFObject-Project" гэсэн төсөлдөө чадварлагаар шийджээ. Энэхүү төсөл нь MIT-Лицензтэй юм. SWFObject нь IE5/5.5/6, Netscape 6/7/8, Firefox, Mozilla, Opera 7.5+ гэсэн броузеруудтай ажилладаг юм.

2 Comments:

Anonymous Anonymous said...

Үгүй ер. Нээрэн юун ч нарийн юм бэ. Та тэгээд асуудлаа яаж шийдэв?

3:19 PM  
Anonymous Anonymous said...

heregtei medeelel baina. bayarlalaa

5:21 PM  

Post a Comment

<< Home