Thursday, September 21, 2006

Бүгдээрээ өөртөө тохирсон колаг өөрсдөө хийж ууцгаая!

"Open Source" гэсэн ухагдахуун нь зөвхөн програм хангамжийг хамаараад зогсохгүй, мэдээлэл болон мэдлэгт хэрэглэгдэж болно. Үүний нэг тод жишээ бол "OpenCola".
"OpenCola" бол "ер бусын шинж чанартай" ундаа юм. Энэ ундааг хийх рецепт нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд хэн дуртай нь уг рецептийг өөрчлөх боломжтой юм. Хүссэн болгон тус ундааг үйлдвэрлэж болох бөгөөд ямар нэг лицензгүйгээр худалдах боломжтой. Гэхдээ мэдээж „GNU General Public License“ – ийн хүрээнд рецептийг нь өөрчилж болно. Одоогийн байдлаар 1.1.3 гэсэн верзионтой байгаа.

Уг ундааг хийх рецептийг мэдснээр бид бас колагийн сөрөг талыг харж болно. Шүдний өвчин, таргалах гэх мэт...

Tuesday, September 12, 2006

Open Source сэтгэлгээгээ ойлгоочэээээ!

GNOME 2.16 гарлаа гэсэн блог дээр KDE-г худлаа хоосон өнгө хөөсөн, Trolltech KDE-н хөгжлийн чиг хандлагад их нөлөө үзүүлдэг нь таалагдаагүй гэх мэтээр бичжээ. Ер нь тэгээд GPL лицензтэй бол ямар хамаа байнаа. Тэгээд ч Trolltech 2000 оноос Qt-Toolkit-ийг GPL лицензтэй болгосон ш дээ.
Яахав Qt/Windows-ийг тооцолгүй.
Үүнээс гадна Trolltech-ийн "KDE Qt Free Foundation"-тай хийсэн гэрээ байгаа шүү. Тэгж яривал.
Windows болон Linux гэсэн лагерьт хуваадаг шиг одоо бас дахиад KDE болон GNOME гэсэн лагерьт хувааж яах гээд байнаа.
Тэгээд ч олон сайхан open source project-ний ард зөндөө л коммерциалный компаниуд байгаа ш дээ. Eclipse-гийн ард IBM байна. Онцгүй байнаа гэдэггүй л биз дээ. Гэхдээ IBM-д баярлах нь хаашаа юм. Мөнгөө хийж байгаа хүмүүст. Open Source сэтгэлгээгээ ойлгоочэээээ!!!!

Monday, September 11, 2006

Druid, Өгөгдлийн сангийн менежер

Druid хэмээх Java дээр бичигдсэн GPL лицензтэй програм хангамж нь өгөгдлийн санг үүсгэх болон түүнийг удирдах зорилготой. Энэхүү програм хангамж нь танд дараах зүйлүүдийг: SQL-скриптүүд; XHTML, PDF, DocBook, гэх мэт форматаар бичиг баримт; C, C++ & Java Beans - ийн кодыг автоматаар үүсгэж өгнө. Мөн JDO болон Castor & OJB - ийг дэмждэг. Ингэснээр обьектыг өгөгдлийн сангийн талбар дээр mapping хийснээр заавал кодон дотроо SQL-тэй харьцах шаардлагагүй болох юм.