Thursday, August 24, 2006

Нээлттэй эхийн програм хангамж хямд байж чадах уу?

Монголчууд ер нь нээлттэй эх гэхээр л үнэгүй, үүнийгээ дагаад хямд гэсэн ойлголтоосоо салмаар юм аа. Очирхуягийн блог дээр (http://ochko.blogspot.com/2006/08/blog-post.html) нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад гэсэн бичлэг гарчээ. Нээлттэй эхийн програм хангамж үнэгүй, иймд хямд, ядуу орнуудад хэрэглэдэг гэх мэтээр бичжээ. Монголчууд гэснээр зөвхөн Очирхуяг биш, түүний бичлэгт комментар хийсэн хүмүүс орноо ;). Ер нь яахав нээлттэй эхийн програм хангамж хэрэглэх нь дээр гэдэг санаа нь зөв. Би өөрөө ч програм хангамж хөгжүүлэх энэ аргачлалын улаан фен нь буюу түүний ашгийг хүртдэг "Power User" нь. Гэхдээ миний бодлоор лицензгүй байснаар хямд байна гэдэг нь юу л бол. Жишээ нь та сайхан бэлэн материал аваад гэртээ өөрийн дуртай хоолоо хийж идэх нь их сайхан л даа. Эсвэл та таалагддаг ресторандаа ороод мөнгөө төлөөд амттай хоол авч идэж болно ш дээ. Эцсийн дүндээ гарах зардал нь адилхан байнаа л гэж би хэлэх гэсэн юм.
Гэртээ хоолоо хийх цаг, материал авах мөнгө, урсах тогны зардал нь ресторанд үрэх мөнгөтэй дүйх л болов уу.

3 Comments:

Blogger khishgee said...

Гоё бичжээ.
"Гэртээ хоолоо хийх цаг, материал авах мөнгө, урсах тогны зардал нь ресторанд үрэх мөнгөтэй дүйх л болов уу" гэсэн харьцуулалт их таалагдлаа. Чиний блогийн холбоосыг өөрийнх дээрээ нэмсэн. Чамаас их юм хүлээж байгаа шүү. Битгий итгэл эвдээрэй.

8:26 PM  
Anonymous Anonymous said...

Тэгвэл тэр рестораны тогоочын сарын орлого 3000 ногоон миний сарын орлого 300 ногоон байвал яахуу. Би тэр хоолыг хичнээн амттай байсан ч идэж чадахгүй нь байна шдээ. Юм идэхгүй байлтай бишдээ өөрөө л хийхээс өөр яахийн.

11:28 PM  
Anonymous Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]

[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][b]Buy Fearlemninee software on [/b][/size]
[size=72][b]Buy Fearlemninee software programms Mac[/b][/size]
[size=72][b]Online Fearlemninee soft to Mac OS[/b][/size]

http://www.google.com/

9:53 AM  

Post a Comment

<< Home