Thursday, August 24, 2006

Нээлттэй эхийн програм хангамж хямд байж чадах уу?

Монголчууд ер нь нээлттэй эх гэхээр л үнэгүй, үүнийгээ дагаад хямд гэсэн ойлголтоосоо салмаар юм аа. Очирхуягийн блог дээр (http://ochko.blogspot.com/2006/08/blog-post.html) нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад гэсэн бичлэг гарчээ. Нээлттэй эхийн програм хангамж үнэгүй, иймд хямд, ядуу орнуудад хэрэглэдэг гэх мэтээр бичжээ. Монголчууд гэснээр зөвхөн Очирхуяг биш, түүний бичлэгт комментар хийсэн хүмүүс орноо ;). Ер нь яахав нээлттэй эхийн програм хангамж хэрэглэх нь дээр гэдэг санаа нь зөв. Би өөрөө ч програм хангамж хөгжүүлэх энэ аргачлалын улаан фен нь буюу түүний ашгийг хүртдэг "Power User" нь. Гэхдээ миний бодлоор лицензгүй байснаар хямд байна гэдэг нь юу л бол. Жишээ нь та сайхан бэлэн материал аваад гэртээ өөрийн дуртай хоолоо хийж идэх нь их сайхан л даа. Эсвэл та таалагддаг ресторандаа ороод мөнгөө төлөөд амттай хоол авч идэж болно ш дээ. Эцсийн дүндээ гарах зардал нь адилхан байнаа л гэж би хэлэх гэсэн юм.
Гэртээ хоолоо хийх цаг, материал авах мөнгө, урсах тогны зардал нь ресторанд үрэх мөнгөтэй дүйх л болов уу.

Friday, August 18, 2006

Ohloh бол түвд үг биш шүү!

Ohloh бол нээлттэй эх код бүхий програм хангамжийн талаар мэдээ цуглуулдаг веб хуудас юм.

Wednesday, August 16, 2006

Free Standards Group (FSG) линуксийн програм хангамжуудад цертификат олголоо

Free Standards Group (FSG) - ийн шинээр цертификат олгох хөтөлбөрийн хүрээнд нээлттэй эх код бүхий програм хангамж болох MySQL (MySQL AB) болон Realplayer (RealNetworks) -ийн дараагийн version-ууд "Certified for Linux" гэсэн гэрчилгээг авна. Ингэснээр дээрх програмууд тус гэрчилгээг авч буй хамгийн эхний програм хангамжууд болох юм.

Тус гэрчилгээг авснаар дээрх програм хангамжууд Linux Standard Base (LSB) - тай конформ болно гэсэн үг. 2005 оны 11-р сараас ISO-Standard - аар тооцогдох болсон LSB нь линукс төрөл бүрийн дистрибьюционуудын хоорондох хамтын ажиллагааг хангахад оршино.