Friday, April 13, 2007

BumpTop 3D Desktop Prototype - www.bumptop.com




Хэрэв цааш нь сонирхвол цаана нь зөндөө олон бичлэг байна лээ шүү.

Wednesday, January 10, 2007

iDefense Labs - аас уралдаан зарлалаа!

iDefense Labs гээд компаниас 8000-12000 $ долларын уралдаан зарлажээ. MS Vista болон IE7-д хамаарна.

Labels: , ,

Friday, November 24, 2006

Санаа аваасай л гэж бодлоо!

SiteAdvisor компаний эзэн Doug Wyatt өөрийн фирмээ, фирм ч гэж дээ програмаа McAfee -д заржээ (ойролцоогоор 2 оронтой сая доллараар). Гэхдээ нэг ч долларийн борлуулалт хийгээгүй мөртлөө шүү. Энэ програм нь ямар нэг хүн интернэтээр аялж байх хооронд орж буй сайтууд нь найдвартай юм уу, ямар нэг вирус, spyware ч юм уу байгаа эсэхийг шалгадаг юм гэнээ.
Энэ нөхөр програмаа зөвхөн өөрийн блогоор л рекламдсан бөгөөд өөр ямар нэг маркетингийн үйл ажиллагаа ашиглаагүй юм байна. Энэхүү програм нь дан нээлттэй эхийн програмууд дээр тулгуурласан бөгөөд гол капитал нь нилээд сайн шинэчлэгдэж байдаг веб сайтуудын тухай мэдээллийн сан нь юм байна.

Friday, November 17, 2006

Цаг үеийн байдал нэг л тиймэрхүү болоод явчихлаа шүү!

Өнөөдөр интернэтийн ашигтай буюу давуу талуудыг нэрлэ гэвэл ер нь ном бичнэ дээ. Гэхдээ эдгээрээс миний хувьд татгалзаж чадахгүй нэг зүйл бол "anonymous" байж чадах явдал юм. "Anonymity is not a crime!" Энэ нь хэдий хязгаарлагдмал ч гэсэн тодорхой хүрээнд (ажлын байрандаа, хүчээ авч байгаа Гүүгл аналитикс хэмээх тагнуулын төв газрын ажилтанаас, гэх мэт) абсолют нууцлагдмал байх боломжтой. Би интернэтээр аялаж байхдаа хэн намайг хаана орсон, юу сонирхдог, ямар бүтээгдэхүүн хайсан зэргийг надаас өөр хүн мэдэж байхыг хүсэхгүй бөгөөд зөвшөөрөхгүй. Энэ бол миний л хэрэг болохоос, уул нь өөр ямар нэг этгээдэд хамаагүй шд.

Ойрын ирээдүйд би дотроо ямар нэг бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байлаа. Гэтэл нэг хүнд тийм бараа байна гэнээ. Та сонирхож байна уу гэсэн майл ирвэл яанаа. Нэг бодлын сайхан бөгөөд амар ч юм шиг. Гэтэл энэ талаар би бараг авгайдаа ч хэлээгүй шд уул нь.
Эсвэл нэг өдөр дарга чинь орж ирээд "За та тэдэн тэдэнд тийм тийм цаг сонин.мн уруу орсон байна. Сонин л уншсан байна даа нөхөр минь. Цалин чинь тэдэн хувиар хасагдсан шүү " гээд нэг репорт үзүүлбэл би л лав юм хэлж чадахгүй.

Гэхдээ санаа зоволтгүйээ. Энэ хүртэл уншсны чинь шагнал болгож энэ бүхнээс хамгаалж болох хэрэгсэл байдаг талаар дуулгаж, хэрэв мэдэж байвал хэрэглэдэг програмыг тань хуваалцах гэсэн юм. Миний хувьд "JAP" хэмээх програм хэрэглэдэг бөгөөд энэ нь жава дээр бичигдсэн нээлттэй эхийн програм хангамжийн лицензтэй. Та жишээ нь энэхүү програмыг ашиглаад, броузер дээрээсээ ямар нэг сайт дуудахад "mix" хийдэг сервертэй холбогдоно. Эндээс таны хүсэлтийг цааш нь дамжуулна. Ингэснээр нөгөө хэдэн тагнуулчдад таны "mix" сервер хүрсэн зам л тодорхой байхаас түүнээс цааш та юу хийсэн нь бүү мэд. Ёстой нөгөө хуучин хүүгийн хөмөрсөн тогооны үлгэр болно доо. Энэ уулыг давбал газаргүй, юу юу ч билээ дээ.

Wednesday, November 08, 2006

Microsoft яагаад Internet Explorer-тоо Flash-ийг шууд ажиллуулахгүй байна вэ?

Засварлаж байгаа сайтын маань Flash нь Mozilla Firefox дээр зүгээр ажиллаад, MS Internet Explorer дээр эхлээд хулганаараа нэг тогшсоны дараа ажиллаж эхэлж байлаа.
Тэгэхээр нь яахав алергитэй юм болохоороо Microsoft-ийн талаар дотроо дургүй хүрч л байлаа. Дандаа хүний ажилд хүндрэл учруулж байдаг ухааны юм.

Гэтэл 1994 онд Eolas Technologies гээд компани веб хуудсанд Plugins-Ins эсвэл Applets-ийг, ингэснээр мөн ActiveX-Controls болох Flash ч юм уу эсвэл Quicktime-ийг оруулж болно гэсэн санааг өөрийн патент (US-Patent-Nr. 5838906) болгон хамгаалуулсан юм байжээ. Яахав ямар ч код байсан залгиж байдаг IE-Engine юу шиднэ тэрнийг нь ажиллуулахгүй юу. Ингээд баян хүнийг балаг тойрдоггүй гэгчээр 1999 онд Eolas Technologies патентийг нь хэрэглэллээ гэж үзэн, Microsoft-той шүүхдэлцээд 521 сая доллар салгаж дөнгөжээ.

Тэгэхээр нь Microsoft IE-гийн хувьд 2006 оны 4-р сарын IE-Update-ийн MS06-013 гэсэн хувилбараас эхлэн энэхүү патентаас хамгаалах хэрэгсэл ажиллаж эхэлсэн байна.

Гэтэл энэхүү патентийг тойрох нэг арга байдаг юм байна. Тэр нь болохоор эдгээр ActiveX-Controls-уудыг HTML-код дотроос биш, JavaScript-кодон дотроос дуудах юм бол энэхүү патент үйлчилдэггүй юм гэнээ. Юун ч нарийн юм билээ.

Энэ аргыг Geoff Stearns "SWFObject-Project" гэсэн төсөлдөө чадварлагаар шийджээ. Энэхүү төсөл нь MIT-Лицензтэй юм. SWFObject нь IE5/5.5/6, Netscape 6/7/8, Firefox, Mozilla, Opera 7.5+ гэсэн броузеруудтай ажилладаг юм.

Нээлттэй эхийн програм хангамжийн лицензүүд

Эдгээр лицензүүдийг хэрэглэсэн програм хангамжууд "OSI (Open Source Initiative) Certified Open Source Software" гэсэн цертификат авах юм байна.

Thursday, September 21, 2006

Бүгдээрээ өөртөө тохирсон колаг өөрсдөө хийж ууцгаая!

"Open Source" гэсэн ухагдахуун нь зөвхөн програм хангамжийг хамаараад зогсохгүй, мэдээлэл болон мэдлэгт хэрэглэгдэж болно. Үүний нэг тод жишээ бол "OpenCola".
"OpenCola" бол "ер бусын шинж чанартай" ундаа юм. Энэ ундааг хийх рецепт нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд хэн дуртай нь уг рецептийг өөрчлөх боломжтой юм. Хүссэн болгон тус ундааг үйлдвэрлэж болох бөгөөд ямар нэг лицензгүйгээр худалдах боломжтой. Гэхдээ мэдээж „GNU General Public License“ – ийн хүрээнд рецептийг нь өөрчилж болно. Одоогийн байдлаар 1.1.3 гэсэн верзионтой байгаа.

Уг ундааг хийх рецептийг мэдснээр бид бас колагийн сөрөг талыг харж болно. Шүдний өвчин, таргалах гэх мэт...

Tuesday, September 12, 2006

Open Source сэтгэлгээгээ ойлгоочэээээ!

GNOME 2.16 гарлаа гэсэн блог дээр KDE-г худлаа хоосон өнгө хөөсөн, Trolltech KDE-н хөгжлийн чиг хандлагад их нөлөө үзүүлдэг нь таалагдаагүй гэх мэтээр бичжээ. Ер нь тэгээд GPL лицензтэй бол ямар хамаа байнаа. Тэгээд ч Trolltech 2000 оноос Qt-Toolkit-ийг GPL лицензтэй болгосон ш дээ.
Яахав Qt/Windows-ийг тооцолгүй.
Үүнээс гадна Trolltech-ийн "KDE Qt Free Foundation"-тай хийсэн гэрээ байгаа шүү. Тэгж яривал.
Windows болон Linux гэсэн лагерьт хуваадаг шиг одоо бас дахиад KDE болон GNOME гэсэн лагерьт хувааж яах гээд байнаа.
Тэгээд ч олон сайхан open source project-ний ард зөндөө л коммерциалный компаниуд байгаа ш дээ. Eclipse-гийн ард IBM байна. Онцгүй байнаа гэдэггүй л биз дээ. Гэхдээ IBM-д баярлах нь хаашаа юм. Мөнгөө хийж байгаа хүмүүст. Open Source сэтгэлгээгээ ойлгоочэээээ!!!!